12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

БНМАУ нэршил 1992 оноос хэрэглэгдэхээ больсныг УИХ-ын дарга " мартжээ"

talbar.mn
2022/10/18 / Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр өөрийн нүүр хуудастаа Бүгд найрамдах Турк улсын Үндсэн хуулийн шүүхийн шинэ гишүүний тангараг өргөх ёслолд уригдан оролцсон тухайгаа мэдээлсэн. Ингэхдээ "Бүгд Найрамдах Монгол Ард Улс" гэсэн үг ашиглажээ.

Дараа нь уг постоо засаж, улсын нэрүүдийг бичсэн хэсгээ устгасан юм.

Энэ нь шүүмжлэл дагуулж байна. Түүний сошиал хуудсыг өөр хүн удирддаг байж болно. Гэхдээ УИХ-ын даргын хувьд 1992 онд Үндсэн хууль баталж, "Монгол Улс" хэмээн нэрлэх болсон улсынхаа нэрийг андуурсан шинжтэй үйлдэл гаргах нь буруу.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэр 1924-1992 оны хооронд л хэрэглэгдсэн. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 30 жил Монгол Улсад бид амьдарч байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан