12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Зеленський: Украины эрчим хүчний станцуудын 30 хувь нь сүйрч, улс даяар цахилгаангүй боллоо

talbar.mn
2022/10/19 / Эдийн Засаг

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Твиттертээ Украины эрчим хүчний станцуудын 30 хувь нь сүйрсэн тухай бичжээ. 

Тэрээр "Оросын террорист халдлагын бас нэг өөр төрөл нь эрчим хүчний болон бусад чухал дэд бүтцийг сүйрүүлж буй явдал. Аравдугаар сарын 10-наас хойш цахилгаан станцуудын 30 хувь нь сүйрч, улс даяар цахилгаан тасраад байна. Путины дэглэмтэй хэлэлцээр хийх орон зай үлдсэнгүй" гэж тэрээр бичсэн байна.

Крымийн гүүрний дэлбэрэлтийн өшөөг авах зорилгоор аравдугаар сарын 10-нд Оросын арми Украины дэд бүтцэд өргөн цар хүрээг хамарсан цохилт өгсөн. Харин Украин Крымийн гүүр дэлбэлсэн гэх асуудалд өөрсдийгөө огт оролцоогүй гэж мэдэгдээд байгаа юм. 

Путин аравдугаар сарын 14-нд Астанад болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Одоо Украины нутаг дэвсгэрт их хэмжээний пуужингийн цохилт өгөх шаардлагагүй" гэж  мэдэгдсэн.  Гэвч сүүлийн өдрүүдэд асар их пуужингийн цохилт өгч, дроноор довтолсоор байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан