12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Дэлхий даяар 5.3 тэрбум утас хаягдана

talbar.mn
2022/10/19 / Эдийн Засаг

Дэлхий даяар энэ оны байдлаар нийт 16 тэрбум гар утас байгагаас таван тэрбум гар утас хаягдана гэх тооцооллыг WEEE /Waste from Electrical Electronic Equipment/ ашгийн бус байгууллагын мэргэжилтнүүд гаргажээ.

Тус байгууллага дээрх утаснуудыг давхарлан өрснөөр 50 мянган км болно хэмээн тооцоолсон байна. Энэ нь тойрог зам дахь Олон улсын сансрын станц хүртэлх зайнаас 100 дахин өндөр тооцоолол юм.

Электроникийн бараа бүтээгдэхүүний хог хаягдал 2020 оны байдлаар дэлхий даяар 44.48 сая тонн байгаа ажээ. Энэ нь дахин боловсруулаагүй хог хаягдлын тоон мэдээлэл юм байна.

Ашиглахаа больсон 5.3 тэрбум гар утсыг шууд хогийн саванд хаядаггүй аж. Хүмүүс хэрэглэхээ больсон гар утсаа дараа нь ямар нэгэн байдлаар хэрэг болно хэмээн үзэж хадгалдаг, зарим нь мартсан байдаг ажээ.

Мөн WEEE-гийн тооцоолсноор Европын дундаж нэг гэр бүлийн гишүүнд тав хүртэлх кг электрон хог хаягдал оногдож байгаа аж. Тус байгууллагын ерөнхий захирал Паскаль Лерой “Ухаалаг гар утаст агуулж байгаа түүхий эдийг дахин боловсруулахгүйгээр Хятад болон Конго зэрэг улсуудын уурхайгаас шинээр олборлож байна” гэв.

Сонирхуулахад, Европын холбооны парламент саяхан гар утас, таблет, камер зэрэг төхөөрөмжийг нэгдсэн нэг USB стандартын цэнэглэгчтэй болгох хуулийг хэлэлцэж, баталсан. Тус хууль 2024 оны сүүлээс хэрэгжиж эхлэх юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан