12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ-г бүтээжээ

talbar.mn
2022/10/27 / Нийгэм

Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцуулах үеэр монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ /Egune/-г бүтээснээ танилцууллаа.

Цахим хөтөч болох тус виртуал модель нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулснаас гадна Хотын даргатай ярилцлаа. Эгүнэ одоогийн байдлаар цаг агаарын мэдээ, агаарын чанар, түгжрэлийн мэдээллээс гадна гэрийн автоматжуулалт, төрийн  үйлчилгээний талаар мэдээлэл өгч чадах аж. Мөн онигоо ярьж, гэрэл асааж, гэрлийн өнгө сольсон юм. Түүнчлэн Хотын даргад Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл автобусаар 16 минут явж хүрэх, “Мишээл экспо”-д агаарын чанар хэвийн байгааг танилцуулав. 

Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11.000 иргэн байгаагийн 6000  нь насанд хүрсэн иргэн байдаг. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэх орчныг бүрэн хангах гэсэн зорилтыг тусгасан. Тэгвэл харааны бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээ цахимаар авах боломжийг технологийн шийдлээр мөн  бий болгожээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан