12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авдаг нь зөв эсэхийг УДШ эцэслэнэ

talbar.mn
2022/11/02 / Нийгэм

Арилжааны банкнаас зээл олгохдоо нийт дүнд нь уялдсан 1 хувийн шимтгэл авдаг. Үүнийг буруу гэж анхан болон давж заалдах шүүхээс үзээд буй. Тэгвэл хариуцагч тал нь Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Уг асуудлыг Дээд шүүх арваннэгдүгээр сарын 4-нд хэлэлцэхээр товложээ.

Мэдээллийг дэлгэрүүлбэл, иргэн А нь анх нэр бүхий арилжааны банк нь зээлийн үнийн дүнгийн1 хувийг Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд суутган авч байгааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэв шүүх түүний талд шилжвэл тэр 1 хувийн шимтгэлээ буцааж авахаас гадна арилжааны банкнуудад тогтсон энэ жишиг хөдөлгөөнд орох нөхцөл бүрдэх юм.

Дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүх иргэн А-гийн талд шийдээд байгаа билээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан