12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Итэвоны шинэ мэдээллүүд: 1.5 тонн хувцас, туулайн чихт сэжигтэн, цагдаад ирсэн ноцтой дуудлага

talbar.mn
2022/11/02 / Нийгэм
Дэлхий нийтийг цочирдуулсан Өмнөд Солонгос улсын Итэвон орчимд гарсан эмгэнэлт хэргийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлууд тасрахгүй байна. Шинэ баримт, мэдээллүүд ар араасаа цувсаар олон нийтийн анхаарлыг татсаар байгаа юм. Тэгвэл энэхүү хэргийн шинэхэн баримт, мэдээллүүдийг багцлан хүргэе.

Эзэнгүй 1.5 тонн хувцас хэрэглэлийг цуглууллаа

Өмнөд Солонгос улсын Хэллоуины баяраар 150 гаруй хүн амиа алдсан эмгэнэлт явдлаас хойш Солонгос улс даяар нам гүмхэн гашуудлын өдрүүд үргэлжилсээр байна. Итэвоны осол болсон газраас хэдэн зуун хаягдсан гутал, хувцсыг олж, Сөүл хотын бадминтоны зааланд эмх цэгцтэйгээр байрлуулжээ.

Цагдаагийн газраас эмгэнэлт явдлын хохирогч болон амьд үлдсэн хүмүүсийн үлдээсэн 1.5 тонн хувийн эд зүйлийг цуглуулжээ. Ингэхдээ нас барагчдын сүүлийн мөчид үлдээсэн зүйлийг эцэг эх, төрөл төрөгсөд, найз нөхөд нь авна хэмээн найдсан байна. Эдгээр эд зүйлсэд зөвхөн хувцас, гутал, цүнх, нүдний шил, иргэний үнэмлэх, гар утас болон бусад бичиг баримтыг Ёнсан хотын цагдаагийн газарт хадгалж байгаа билээ.

Хэргийн сэжигтэн туулайн чихт тайлбар хийжээ

Хэргийг мөрдөж буй мөрдөгчид цуглуулсан бичлэг болон гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн туулайн чих зүүсэн залууг уг хэргийн гол сэжигтэн хэмэн үзэж байсан юм. Түүний зураг цахим орчинд тархсанаар олон нийтээс ихээхэн үзэн ядалтыг авч байгаа ажээ. Хэргийн сэжигтэн залуу утсаа унтраасан байсан тул хэргийн талаарх мэдээллийг хожуу авсан талаараа дурсан байна. Тэрбээр "Хэрэг гарах үед би хэдийн Итэвоныг орхисон байсан. Надад үүнийг нотлох баримт бий. Би нэр төрөө цэвэрлэх зорилготойгоор шүүхэд хандахаар төлөвлөж байна. Үл ойлголцол, таагүй зүйлс их боллоо. Манай найз бид хоёр шулмын ан хийх бай болж байна" гэжээ.

Гэрчүүдийн мэдээлснээр 5-6 бүлэг этгээд хүмүүсийг шахаж байсан аж. Харин сэжигтэн залуу найзтайгаа хоёулхнаа явж байжээ. Мэдээлэл өгөхдөө ослын газраар явсан нь үнэн ч хэрэг гарах үед байгаагүй гэдгийг түүний худалдан авалтын баримт нотолж байгаа аж. Тэрбээр Итэвон орчмыг 21.55 цагийн үед орхиж, 22.17 цагт Хапжонд ирсэн байна. Түүний метроны тасалбарыг баримт болгон хавсаргажээ.

Цагдаа нар гэмт этгээдийг 52 хяналтын камерын бичлэг болон 44 гэрчийн мэдүүлэг, олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгийг үндэслэж, эрэн сурвалжилж байгаа аж.

Хэргийн үеэр охиноо аварсан аавын түүх

Хэрэг гарах шөнө хөлөө хугалсан талаар аавдаа зурвас илгээсэн охин амьд гарчээ. Охиныхоо бэртсэн зурвасыг авсан эцэг охинтойгоо утсаар "Ухаан алаад сэрэхэд эргэн тойронд байгаа хүмүүс амьсгал хураасан байна. Айж байна" хэмээн ярьсны дараа утас нь тасарчээ. Охиноо аврахаар явахад Итэвоны хэргийн улмаас зам түгжирсэн тул 1.5 км газар гүйж очсон байна. Охиных нь биеийн байдал муу байсны дээр ойролцоо цагдаагийн газарт байжээ. Хэргийн улмаас ойр хавийн бүхий л эмнэлэг ачаалалтай байсан тул гэрийнхээ ойролцоох Бунданг ЧА эмнэлэгт эмнэлгийн тусламж авч чадсанаар хүн үеэ давсан аж. Охины хувьд хөлөө гэмтээсний улмаас гипсдүүлснэс гадна бөөр нь хүнд гэмтсэн байна.

Цагдаагийн утсанд ирсэн ноцтой дуудлагын түүхүүд

Хэрэг болохоос өмнөх дөрвөн цагийн хугацаанд цагдаагийн тусламжийн 112 дугаарын утсанд нийт 79 дуудлага мэдээлэл ирсэн байна. Нийт мэдээллийн 11 нь 18-22 цагийн хооронд ирсэн нь тогтоогдсон ажээ. Цагдаагийн байгууллагаас дээрх 11 дуудлагын түүхийг дэлгэсэн байна. Үүнээс хоёр утасны түүхийг дэлгэе.

Огноо, хэргийн дугаар: 22.10.29 18:34/№8938

Цагдаа: Яаралтай тусламжийн 112 дугаарт холбогдлоо.

Иргэн: Итэвоны төв гудамжны үүднээс холбогдож байна.

Цагдаа: Итэвон гэнэ ээ, за?

Иргэн: Сайн байна уу, та клубууд руу явах замын дэргэдэх Хамилтон зочид буудыг мэдэх үү. И-март-24 дэлгүүртэй гудамж?

Цагдаа: Тийм ээ.

Иргэн: Хүмүүс гудамжаар уруудаж эсвэл дээшээ зорчиж чадахгүй байна. Бөөндөө дарагадах вий гэж санаа зовж байна.

Цагдаа: Олон хүн зорчиход хүндрэл үүсэх учраас бөөндөө дарагдах осол гарч болзошгүй гэсэн үг үү?

Иргэн: Тийм ээ. Энэ гудамж маш нарийхан. Итэвоноос гарч буй хүмүүс нөгөө гудамжнааса гарах гэж буй хүмүүстэй холилдоно. Нэмээд клубийн дарааллын урсгалтай холилдох эрсдэлтэй байна. Энэ гудамж их нарийхан.

Цагдаа: Клубийн үүдэнд гудамжид дараалж буй хүмүүсийг хэлж байна уу?

Иргэн: Тийм ээ. Зохицуулах хүн алга. Гудамжийн нэг талын урсгал гарч амжаагүй байхад хүмүүс нэмж орж ирээд байна. Хүмүүсийг гудамжнаас гарахад туслах хэрэгтэй байгаа юм.

Цагдаа: Ойлголоо. Бид нөхцөл байдлыг анхаарах цагдаа явуулъя.

Иргэн: Одоохондоо хүмүүс зүгээр байна.

Цагдаа: Ойлголоо.

 

Огноо, хэргийн дугаар: 22.10.29 22:11/№11532

Цагдаа: Яаралтай тусламжийн утсанд холбогдлоо.

Иргэн: Бид гарцгүй боллоо. Бүх хүн галзуурч байна.

Цагдаа: Байршлаа хэлнэ үү.

Иргэн: Байна уу?

Цагдаа: Та холбогдсон байна.

Иргэн: Косины урд байна. /утамс шажигнах/

Цагдаа: Уучлаарай, юу гэнэ ээ?

Иргэн: Косины урд. Энэ 112 мөн биз дээ.

Цагдаа: Тийм ээ.Таны байршил Косин гэсэн үү?

Иргэн: Тийм ээ. Бүгд гацчихлаа.

Цагдаа: Байршлыг тань хяная. Та Ёнсан өртөө, Итэвоны ойролцоо байна уу?

Иргэн: Аа /орилох/. Аа /хашхирах/. Итэвоны арын гудамж. Итэвоны арын гудамж...

Цагдаа: За, одоо цагдаа очлоо. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан