12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Модон барилдааны тамирчид Азийн аваргаас 13 медаль хүртлээ

talbar.mn
2022/11/07 / Нийгэм

Мас-рестлингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-6-нд Узбекистаны Алмалык хотод болж өндөрлөлөө. Долоон орны баг өрсөлдсөн тэмцээнд Монголын мас-рестлингийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгээр ахлуулсан манай улсын 18 тамирчин оролцсон. Тэд насанд хүрэгчдийн ангилалд 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн. Харин өсвөр үеийн тамирчид маань 1 алт, 3 хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байр эзлэв. Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медаль хүртсэн Хөхөөгийн Мөнхтуяа үнэмлэхүй жинд медалиа ихэрлүүлсэн юм.
Монголын модон барилдааны тамирчид тивийн аваргад анх удаа оролцож нийт 13 медальтай эх орондоо ирэхээр боллоо. Өсвөр үеийн охидын 50 кг-ын жинд Говь-Алтай аймгийн тамирчин Түвшинбаярын Дөлгөөнтуяа алтан медаль хүртэж Монголын мас-рестлингийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан