12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

" Учралын баяр-4" -т шалгарсан 11 хүүхэд БНСУ-ыг зорихоор боллоо

talbar.mn
2022/11/07 / Нийгэм

"Учралын баяр-4"-т шалгарсан 240 гаруй эссэ ирснээс 11 хүүхэд Өмнөд Солонгос улсыг зорихоор боллоо.

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар  2016 оноос хойш зохион байгуулагдаж буй “Учралын баяр” энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.  Бүтэн хоёр сарын хугацаанд зарласан арга хэмжээний үеэр 240 гаруй эссэ ирснээс 11 хүүхэд шалгарч  Өмнөд Солонгос улсыг зорихоор боллоо.

УИХ-ын гишүүн Н.Учрал БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулах хүмүүнлэгийн чанартай ажлыг санаачилсан. Уг арга хэмжээг "Сайн Учрал" сантай хамтран "UB GROUP", "Air Busan" компаниуд дэмжин хэрэгжүүлэх гэж байна.  

Өнгөрсөн хугацаанд  уг төсөлд  40 хүүхдийг хамруулж, урт хугацаагаар гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулсан.

Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо хүн амын 6 орчим хувь, насанд хүрсэн хүн амын 10 хувь буюу 197 мянгад хүрээд байна. Үүнээс зөвхөн Өмнөд Солонгост амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо 50.8 мянга буюу нэг аймаг байгуулах хэмжээнд хүрчээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан