12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

ШУУРХАЙ: Бусдын толгой дээр кофе асгаж, танхайрсан Б.Ариунзаяад ЗОРЧИХ ЭРХИЙГ хязгаарлах яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

talbar.mn
2022/11/09 / Нийгэм

МУИС-ийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа нь энэ оны гуравдугаар сарын нэгний өдөр бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан хэрэгт холбогдсон билээ. Улмаар түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан. 

Тэгвэл Б.Ариунзаяагийн хохирогч иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэж гарчээ. Улмаар уг хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Ариунзаяад Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэг болон 17.8.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг энэ сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

  • 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

17.8 дугаар зүйл. Эд хөрөнгө устгах, гэмтээх

  • 1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.   
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан