12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Бамбай булчирхайн хорт хавдрын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлнө

talbar.mn
2022/11/10 / Нийгэм

Бамбай булчирхайн хорт хавдрын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр болсон байна. 

Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бамбай булчирхайн хорт хавдрын эмийн эмчилгээ 792 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 2.2 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг. Энэ оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 95 тохиолдол бүртгэгдэж,  ЭМД-ын сангаас 184.7 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан