12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Монголын шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглож хэсгээ тэргүүлэх эсэхээ шийднэ

talbar.mn
2022/11/14 / Нийгэм

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Монголын шигшээ баг өчигдөр 3 дахь тоглолтоо Вьетнам улсын шигшээ багтай хийж 88:77-гоор хожиж, дараагийн шатанд шалгаран тоглох болзлоо хангасан. Тодруулбал, Монголын шигшээ баг эхний тоглолтоо Малайзын шигшээ багтай тоглож, 94:92-оор хожсон бол, 2 дахь тоглолтоо Таитигийн шигшээ багтай хийж 91:62-оор хожсон. Тэгвэл өнөөдөр /2022.11.14/ D хэсгийг тэргүүлж яваа Тайландын шигшээ багтай тоглож хэсгээ тэргүүлэх эсэхээ шийдэх юм. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан