12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Сэрэмжлүүлэг: “Би чамд хайртай. Би үхлээ” гэх бичлэг хийж үлдээгээд амиа хорложээ

talbar.mn
2022/11/18 / Нийгэм

Өсвөр насны хүүхэд өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 17-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн ....сумын ... дугаар байрны 12 давхраас 17 настай эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байхдаа үсэрч нас барсан байна. Талийгаач амиа хорлосон нь урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тухайн хүүхэд нь гар утсан дээрээ “Би чамд хайртай байсан. Би үхлээ” гэх бичлэг хийж, үлдээсэн байжээ.

Эцэг, эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, сэтгэл зүйн онцлогийг нь мэдэрч байх шаардлагатай гэдэг үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан