12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

“Гоёл-23” наадмын Гала тоглолт энэ сарын 27-нд Шангрилад болно

talbar.mn
2022/11/22 / Нийгэм

“Гоёл-23” наадмын Гала тоглолт энэ сарын 27-нд Шангрилад болно

Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол "Гоёл-23" 35 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.  Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулдаг уг наадмыг энэ жил 11 дүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал “Гоёл-2023” арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Holiday Inn зочид буудлын их танхимд загварын 7 хоногоор эхэлнэ.  Энэ удаагийн гоёл наадмын онцлог нь дизайнерууд

 өөрт оногдсон 15 минутын хугацаанд бүтээлээ шилдэг загвар өмсөгчдөөр дамжуулан амилуулна. Мөн өмнөх жилүүдийн наадамд номинаци тус бүрээр шилдэг шалгардаг байсан бол энэ удаа

  • Гран-при
  • Топ модель
  • Шилдэг дизайнер
  • Шилдэг зохион бүтээх товцоо
  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч
  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч гэсэн зургаан төрөлд шилдгүүдийг тодруулах юм байна.

Мөн шагналын сан нэлээд өссөн гэдгийг зохион байгуулагчид онцолсон.

“Гоёл-23” наадмын Гала тоглолт энэ сарын 27-нд Shangri-la зочид буудлын их танхимд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдана. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан