12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Франкфурт хотоор дамжин Европ, Америк руу аялахад илүү хялбар

talbar.mn
2022/11/22 / Нийгэм

МИАТ компани Герман улсын Берлин хотын нислэгээ 2020 оны 3-р сараас зогсоож, Франкфурт руу шууд нисэж байна. МИАТ тус хот руу өвлийн улиралд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагт, аялал жуулчлалын улиралд долоо хоногт 6 удаа буюу Пүрэвээс бусад гарагт шууд нисдэг. Франкфурт чиглэлийн тийзний 2 талын үнэ 2,508,000 төгрөгөөс эхэлж байна.

Яагаад 1996 оноос хойш бойжуулж ирсэн Берлиний нислэгээ зогсоож Франкфурт хотыг сонгов, Франкфурт хотын давуу тал, аялагчдад ямар боломж, өгөөжийг өгдөг юм бол хэмээн сонирхож үзлээ.

Аялагч танд олгож буй Франкфурт хотын боломжууд:

  1. Европ төдийгүй дэлхийн тэргүүлэх санхүүгийн төвүүдийн тоонд зүй ёсоор ордог тул БИЗНЕС АЯЛАГЧДАД хамгийн сонирхолтой хот.
  2. Франкфурт нь Европ болон Герман улсын төвд оршдог учраас аливаа тээврийн (агаарын зам, төмөр зам болон авто зам ) хамгийн том төв цэг болдог.
  3. Франкфуртын төв галт тэрэгний буудал нь Европдоо хамгийн том терминал буудал бөгөөд Герман улсын төмөр замын Deutsche Bahn-ийн 342 галт тэргээр өдөр бүр Европийн хотууд руу үйлчилдэг. Та МИАТ компанийн франкфуртын нислэгээр дамжин Европын аль нэг хот руу аялахаар шийдсэн бол нислэгийн тийзээ захиалахдаа Deutsche Bahn-ийн галт тэрэгний тасалбараа хамт захиалж болдог шүү.

Та Франкфурт хотыг  дээрээс тольдохыг хүсвэл энэ цамхагийг зорих хэрэгтэй.

За тэгээд эцэст нь хэлэхэд МИАТ компани Франкфурт чиглэлд зундаа 6 нислэг, өвөлдөө 2 нислэг үйлдэж байгаа юм байна. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан