12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Хорт хавдрыг даван туулсан Жорже Фонсека даунтай тамирчидтай барилдаж урам зориг өгчээ

talbar.mn
2022/11/22 / Нийгэм
“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Жорже Фонсека Португалийн нээлттэй тэмцээний үеэр дауны хам шинжтэй хүмүүстэй барилджээ. Хромосомын эмгэгтэй тамирчдад эрч хүч, урам зориг өгөх үүднээс ийм арга хэмжээг зохион байгуулсан юм байна.

Португалын тамирчин Жорже Фонсекагийн хувьд хорт хавдрыг ялан дийлж чадсан тамирчин гэдгээрээ онцлог юм.

Фонсека хорт хавдрыг даван туулсан талаараа “Риогийн олимпын өмнөхөн хорт хавдар туссанаа дуулсан. Тийм болохоор хурдан эдгэх гэж эмч нараас уух эмийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх гэж гуйж байсан. “Яагаад заавал би ийм өвчин тусах гэж” гэсэн бодол байнга толгойд орж, их хэцүү байлаа.

Нэг өдөр эмнэлэгт хорт хавдартай хүүхдүүд амьдрахын төлөө тэмцэж байгааг харлаа. Энэ үед би хүүтэй болоод байв. Ингээд хүүгийнхээ төлөө амьдрахын тулд шантрахгүй байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэр хүнд үеийн ачаар би улам хүчтэй болсон. Ирээдүйд би хорт хавдартай хүмүүст туслах ажил хийх болно” гэж сэтгүүлчдэд ярьж байжээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан