12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9% болголоо

talbar.mn
2022/03/24 / Эдийн Засаг

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна. 

Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9% болгох шийдвэр гарсан болохыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар үүссэн эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт түр хугацааных байх эрсдэлтэй. Хил боомт дээр гадаад худалдааны хязгаарлалтаас шалтгаалан экспортын давуу талыг хүртэж чадахгүй удаж байна. Цаашид олон улсын харилцааны нөхцөл байдал хэдий хугацаанд хэрхэн өрнөхийг таашгүй. Энэ нь манай улсын эдийн засаг, гадаад орчинд хэр их хамаарахыг төсөөлшгүй. Хамаарал нь улам бүр эрчимжиж байна.

Олон улсын харилцаанд үргэлжилж буй нөхцөл байдал удаан үргэлжилбэл дэлхийн зах зээл дээрх газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ гэх мэтээр гадаад инфляц эрчимж, 2022 оны бидний таамаглалыг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна. Дэлхийн бүх банк инфляцын төсөөллөө нэмэгдүүлж байгаа" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан