12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Шинзо Абэгийн оршуулга: Залуус эрх баригчдыг эсэргүүцэн жагсаж байна

talbar.mn
2022/09/27 / Улс төр

Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн оршуулгыг төрийн хэмжээнд ёсолж буй энэ үед нийслэл Токиод залуус эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Жагсаалд оролцогчдын дийлэнх олонх нь залуучууд байгаа бөгөөд тэд оршуулгыг асар өндөр зардал гарган зохион байгуулж буйд дургүйцэж байгаа аж.

Тэдний нэг болох 25 настай Иори Фуживара хэмээх эмэгтэй “Ерөнхий сайдын оршуулгыг өнөөдөр төрийн хэмжээнд ёсоллоо. Эрх баригчид ард түмнээс асуулгүйгээр хүссэнээ л хийж байгаад дургүй хүрч байна. Залуу хүний хувьд хэлэхэд, эрх баригчид улс орныхоо ирээдүйн тухай, залуусын тухай илүү их ярьж, санаагаа чилээх ёстой гэж бодож байна” гэсэн бол 23 настай Аяка Уэхира “Ард түмэн далайн шуурганд өртөн зовж зүдэрч байхад эрх баригчид 1.6 тэрбум иенээр гадна дотын зочдыг урьж байгааг хараад гэртээ сууж чадсангүй” гэж ярьжээ.

 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан