Академич С.Нарангэрэлд “Чингис хаан” одонг хүртээнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ жил 11-р сарын 21- ний өдөр тохиож байна.  

Жил бүр энэ өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хийж бүтээснээрээ шалгарч тодорсон нэг эрхэмд олгодог уламжлалтай. 

Энэ жил “Чингис Xаан” одонг 2026 онд академич С.Нарангэрэлд xүртээxээр болсон байна.

-“Чингис хаан” одон хүртсэн хүндэт эрхмүүд;

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Бямбасүрэн  

2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном  

2014 онд Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай

2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр

2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан ХҮ хамтлаг

2021 онд Дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Ж.Гүррагчаа

2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин  

2022 онд Академич Д.Доржготов

2022 онд АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд 

2023 онд Морин хуурын чуулга

2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн юм.