ТАНИЛЦ: 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах соёл, аялал жуулчлалын арга хэмжээний хуанли

Монгол Улсад 2026 оны турш зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, олон улсын чиглэлийн томоохон арга хэмжээнүүдийг нэгтгэсэн нэгдсэн хуанли боловсруулагдан олон нийтэд танилцуулжээ.

Энэхүү хуанлид 1-р сараас 12-р сар хүртэл улс орон даяар болон Улаанбаатар хотод болох фестивалиуд, баяр наадам, олон улсын үзэсгэлэн, спортын тэмцээн, чуулган, экспо, авто ралли, уламжлалт соёлын арга хэмжээнүүд багтсан бөгөөд дотоодын болон гадаадын жуулчдыг татах, аялал жуулчлалын улирлыг уртасгах, бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Хуанлийн онцлох агуулга:

Өвлийн аялал жуулчлал (I улирал):

Мөсөн сурын харваа, өвлийн наадам, цас мөсний баяр, өвлийн спортын фестивалиуд

Хавар (II улирал):

Hospitality & Tourism Expo, Horeca Mongolia Conference, олон улсын спортын тэмцээн, соёлын өдөрлөгүүд


Зун (III улирал):


Үндэсний их баяр наадам, этник болон хөгжмийн фестивалиуд, олон улсын авто ралли, спортын аварга шалгаруулах тэмцээнүүд

Намар, өвөл (IV улирал):

Алтайн бүргэдийн баяр, Horeca Mongolia Expo, мөсний фестиваль, олон улсын эдийн засаг, бизнесийн чуулганууд

Чиглэлээр ангилбал:

Олон улсын чуулган, экспо, форум
Соёл, аялал жуулчлал – Үндэсний болон орон нутгийн баяр, фестиваль
Спорт – Олон улс, тив, улсын чанартай тэмцээн уралдаан