Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар цахилгаан тээврийн хэрэгслүүдийг явган хүний замаар явахыг Улаанбаатар хотод бүрэн хориглох шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл цахимд нийтлэгдсэн.
Энэ талаар НИТХ-аас тодруулахад “Явган хүний замаар цахилгаан тээврийн хэрэгсэл явахыг хориглосон шийдвэр гараагүй, өнөөдрийн хурлаар яригдаагүй. Харин түгжрэлийг богино, дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурал дээр энэ асуудал хэлэлцэгдсэн. Ажлын хэсгийн хурлаар НИТХ-д хэлэлцүүлэх тухай шийдвэр гараагүй” гэв.
