НИТХ-ын дарга А.Баяр хүүхдэд суррон авч өгөхгүй байхыг уриаллаа

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр эцэг, эхчүүдэд хандан насанд хүрээгүй хүүхдэд суррон худалдан авч өгөхгүй, унуулж хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг уриаллаа.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр 2025 онд суррон ангиллын тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам, тээврийн осолд 2820 хүн холбогдсон байна. Тодруулбал 1953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй осолд өртсөнөөс 5 тохиолдол нь амь нас эрсэджээ. Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр хүүхдэд суррон авч өгөхгүй байхыг уриалаад иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор скүүтэр, мопедыг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлэх зохицуулалт хийх шаардлагатай байгааг онцоллоо.