91 настай Ц.Раднаа Абу Дабид болсон Open Masters Games тэмцээний 200 метрийн гүйлтэд түрүүлж, нас амжилтад саад биш гэдгийг дахин баталлаа.
Тэрбээр ялалтынхаа дараа “Би гүйж ядардаггүй. Аварга хэвээрээ л баймаар байна. Би 95 насандаа ч гүйсээр байгаад ялмаар байна” хэмээн хэлсэн байна. Мөн “Би ялж байгаадаа баяртай байна. Одоо ч гэсэн залуу тамирчдыг ардаа орхиж байгаадаа баяртай байна” гэжээ.
