ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны БАЙРШЛУУД

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн.

Өргөтгөсөн худалдаагаар үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдах аж. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гуравдугаар сарын 4-7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал:

  • Жуковын талбай
  • Жанжингийн гэрийн буйр
  • Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
  • Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
  • Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
  • Орбитын тойрог
  • Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
  • Титан центрийн авто зогсоол
  • Тусгаар тогтнолын талбай зэрэг есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.