Ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ шавьдаа гар хүрсэндээ уучлалт гуйжээ

Ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ шавьдаа гар хүрсэндээ уучлалт гуйсан байна. Хэрэг явдал Хаврын тэмцээнд оролцохоор Осака руу явахаас өмнөхөн болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Ган-Эрдэнэ сүмотой холбоогүй шалтгаанаар бухимдсан байна. 

Тодруулбал тэрбээр Исэгахама дэвжээнийхэн хөгжөөн дэмжигчидтэйгээ нийлсэн үдэшлэг зохион байгуулах үеэр өөрийн шавь болох Хакүнофүжи рүү архины шил шиджээ.

Г.Ган-Эрдэнэ болсон үйл явдлын маргааш нь шавь нараасаа уучлалт гуйсан байна. Өдгөө Исэгахама дэвжээндээ багшилж буй Г.Ган-Эрдэнийг хоёр монгол бөхийн хооронд үл ойлголцол болоход хамт байсан гэдэг. Тиймээс хүчирхийллийн асуудал дахин давтагдаж байгааг Японы хэвлэлүүд онцолж байна.