ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 8 хүн өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг өнөөдрийн /2025.08.26/ байдлаар танилцууллаа. Тодруулбал, улаанбурхан өвчнөөр улсын хэмжээнд 13390 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн 13350 байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 22, гэрээр эмчлүүлж буй найман өвчтөн байна. Харин улаанбурхан өвчнөөр нас барсан иргэн 10 бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 22 тохиолдлын дөрөв нь хөнгөн, биеийн байдал дунд 18 өвчтөн байна. Тус өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны 5032 хүүхэд байгаа бол 0-4 насны 3051 хүүхэд байна. Харин 5-9 насныхны дунд улаанбурхан өвчний 1723 тохиолдол бүртгэгдсэн байгаа аж.