“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Дээрх шийдвэрийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өчигдрийн /2025.10.06/ 52 дугаарг тогтоолоор гаргасан байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Дөлгөөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байсан тул дээрх томилгоог хийжээ.
Т.Хаш-Эрдэнэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед зөвлөхөөр нь ажиллаж, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албыг удирддаг байв.
